Хүний хөгжлөөс Улсын хөгжил

"Хөгжил" төвийн yahoo group-д нэгдсэнээр санал бодол, мэдлэг мэдээллээ тогтмол солилцох боломжтой

Subscribe to Hugjil

Powered by us.groups.yahoo.com

МӨНХИЙН ТЭМҮҮЛЭЛ

Хүүхдийн цагаахан сэтгэл
  Тэр өдөр цаг агаар их муу байлаа. Цахилгаан цахиж бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа.

"Хүүхдийн цагаахан сэтгэл" цааш унших »
Улаан лиш цэцэг
  Зуны халуун өдрүүд өнгөрөх тусам сэтгэлийн гүн дэх хөөрөл улам ихсэж байлаа. Учир нь цэрэгт явах өдөр улам ойртож байсан юм. Харин өнөөдөр юу ч хийх сонирхол төрөхгүй нэг л уйтгартай байлаа. Тиймээс сэтгэлээ сэргээж тайвшрахын тулд суух дуртай номын сан руугаа явлаа. Номын санд ороход өөдөөс угтдаг нам гүмд миний сэтгэл тайтгарлыг олдог юм. Урьдынх шигээ тавиуруудын дундуур явж энэхүү түүхийн эхлэлийг тавьсан номыг олж авсан юм.

"Улаан лиш цэцэг" цааш унших »
Хайрын захиа
  Расим хичээлээ таран гэртээ ирээд өөрт нь хаягласан захиа байхыг олж харав. Дотор нь эрээн гоё зурагтай цаасан дээр ингэж бчисэн байв. “Хүндэт Расим таныг нууцхан хайрладаг охин энэ захиаг бичиж байна. Юуны түрүүнд би хөөрхөн охин гэдгээ ам бардам хэлэх байна. 

"Хайрын захиа" цааш унших »
Та өөрийнхөө тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу (1-р хэсэг)

Та өөрийнхөө тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу (2-р хэсэг)

Анхны хайр
Тийм ээ чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ, танихгүй юм чинь арга байж уу
Дөрвөн жил их сургуулийн замд
Тохиролцсон юм шиг урд хойноо сүлжилдсэн
Дөлгөөн харцандаа бодол хөвөрдсөн үеийн залуу чамтай
Дотно танилцаж үерхэхийг удтал би хүлээсэн
Нуугаад яахав чи надад таалагддаг байсан
Нэрийг чинь харин бусдаас сураглаж яваагүй
Ирэх замыг чинь тосон нууцхан харуулддаг байсан
Орох хичээлийн чинь хуваарийг зөнгөөрөө мэддэг байсан
Эхний голдуу хичээлийг хааяа тасалдаг ч
Эргэцүүлж миний бодоход чи сайн оюутан
Дараа нь чи хичээлээ нөхөхдөө л ядардаг л биз
Дасал болсон дүрийг чинь харахгүй байх надад түүнээс хэцүү
Дандаа сугавчилдаг нимгэн бор хавтас
Даарах хүйтэнгүүд ч яарч явдаг түргэн алхаа
Зөрөн өнгөрөх охидыг ажигладаггүй хатуухан төрх
Зүүд эзэгнэн нойргүй хонуулсан миний анхны хайр
Сэлүүхэн орой хүргүүлэх хүнгүй ганцаарддаг байсан ч
Сэтгэлдээ чамайг дурсаж ханьтай явсан
Сүүлчийн хонх оюутны самбарт жингэнэхэд
Сүүлийн удаа би чиний өмнүүр өнгөрсөн
Тийм ээ, чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ танихгүй юм чинь арга байж уу.

Хайр сэтгэл бүтсэнгүй гээд уруу царайлан хамаг амьдрал өнгөрчихсөн юм шиг өөрийгөө гаргуунд нь орхиж яаж болох вэ? мөн үү?
"Анхны хайр" цааш унших »
Амьд бурхан ижийгээ хайрла
Ном бүтээх шалтгаан янз бүр бөлгөө. Цэцтэй мэргэдийн цээжинд огшсон үг сургаал зуун зууныг дамжин өртөөлж бидний үед ирэхдээ хүмүүний болон нийхэм ёсны аж байдал, гэм зэмийг дуудан илтгэж, хэрхэн засч номхруулахыг айлдсан байдаг. Энэ ном огт өөр өө!
Бидний үед амьдардаг, бидний элэг нэгтэн даруухан яруу найрагч Цэндийн Чимэддоржид
“Энэ дэлхийн дайн бүхэн чинь
Ээжийнхээ үгэнд ороогүй
Хүүхдүүдээс болсон юм шүү дээ...” гэсэн мөрүүд байдаг юм.
"Амьд бурхан ижийгээ хайрла" цааш унших »
"Ээждээ бичсэн 1000 захидал"- ыг уншаад
Энэхүү номыг уншаад маш их ухаарлыг авлаа. Уйллаа. Дууллаа. Бас их зүйлийг ойлгож мэдлээ. Бүх захидалд ээждээ хайртайгаа илэрхийлсэн байна. Бас хожимдсон ухаарал, харуусал, өөрийгөө үзэн ядаж шийтгэсэн, өөртөө өгсөн амлалт, захиж сургасан захидлууд ч байна.
""Ээждээ бичсэн 1000 захидал"- ыг уншаад" цааш унших »
Сахиусан тэнгэр
                                        Дэлхийруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ: -      Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна.Гэтэл би ийм жиигхэн,тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан
"Сахиусан тэнгэр" цааш унших »
(Нийт: 97)